Пак Гын Хег эсэргүүцэн өөрийгөө шатаасан лам нас баржээ

520

Пак Гын Хег эсэргүүцэн өөрийгөө шатаасан лам нас баржээБНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хег огцрохыг шаардсан шинэ он гарснаас хойшхи анхны жагсаал өнгөрөгч бямба гарагт болсон билээ. Харин уг жагсаалын үеэр 64 настай нэгэн лам өөрийгөө шатааж, түргэний машинаар эмнэлэгт хүргэгдээд байсан юм. Гэвч 70 хувийн түлэгдэлттэй хэмээн оношлогдож байсан лам шархаа дийлэлгүй энэ сарын 9-ны өдөр нас баржээ.

Лам Сөүлийн төв хэсэгт 11 дэх долоо хоногтоо Пак Гын Хег огцруулахыг шаардан жагссан иргэдийн  дунд байсан бөгөөд энэ үеэр өөрийгөө шатаасан юм. Ламын толгой, бүхий л бие хүнд зэргийн түлэгдэлттэй гэсэн оноштойгоор Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн ч, шархаа дийлэлгүй нас баржээ.

Тэрээр мөн гэрээслэл шиг тэмдэглэл бичин үлдээсэн байдаг. Түүнд Пак Гын Хег огцруулаад зогсохгүй "Эх орноосоо урвагч” хэмээн үзэж баривчлах ёстойг бичсэн байсан гэдэг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>