ШАТАХУУНЫ ЕРДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 46 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

946

 

Энэ сарын 21-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 46 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа юм. Үүнээс  А-80 автобензин 76, Аи-92 автобензин 38, дизелийн түлш 47, ТС-1 онгоцны түлш 12 хоногийн нөөцтэй байна.

Дашрамд дурьдахад, Ашигт малтмал, газрын тосны газар Хүнд үйлдвэрийн салбарын нэгдсэн мэдээллийн сан байгуулах ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэг нь өнгөт болон хар төмөрлөг, нүүрс-хими, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн өгөгдлүүдийг харуулсан, хүртээмжтэй мэдээллийн тогтолцоо бүхий цогц сан бий болгох зорилготой юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>