Ким Жон Намын хүү анх удаа ярилцлага өгчээ

554

 

Ким Жон Намын хүү анх удаа ярилцлага өгчээМалайзад амиа алдсан Ким Жон Намын ууган хүү Ким Хан Сол эцгийгээ өөд болсноос хойш анх удаа олон нийтэд хандан үг хэллээ. Тэрбээр аав нь алагдсанаас хойш гэр бүл нь улам хүнд байдалд орж, аюул занал нэмэгдсээр байгааг сэтгэл түгшин ярьжээ.

Ким Хан Сол чухам хаана бичлэг хийж буйгаа нууцалж, ээж, эгч нар нь хамт байгаа учир амьдарч байгаа газраа олонд зарлахгүй гэсэн байна.

Мөн Ким Жон Намыг үхснээс хойш тэдний гэрийн ойролцоо учир битүүлэг хар хувцастай, нүдний шилтэй хүмүүс үзэгдэх болсон төдийгүй магадгүй аавыг нь хороосон этгээдүүд тэдний гэр бүлд ч аюул учруулах зорилготой байж болзошгүйг Ким Хан Сол өгүүлжээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жон Нам амиа алдсаны дараа түүний гэр бүлийнхнээс анх удаа олны өмнө нүүр, царайгаа харуулж байгаа нь ууган хүү Ким Хан Сол аж. Тэрбээр Куала Лумпурын нисэх буудалд өөд болсон эцгийг нь хэн, ямар зорилгоор хөнөөсөн байж болзошгүй тухай тодорхой зүйл яриагүй ч үлдэж хоцорсон гэр бүл нь маш хүнд байдалд байгааг дуулгажээ.

Т.Бат

time.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>