ХАКЕР 100 САЯ ДОЛЛАР ЛУЙВАРДЖЭЭ

611

ХАКЕР 100 САЯ ДОЛЛАР ЛУЙВАРДЖЭЭ

 

Литва улсын иргэн Элдас Римаускас АНУ-ын компаниудаас 100 сая ам.доллар луйвардаж авсан хэрэгт буруутгагдлаа хэмээн Нью-Йорк мужийн холбооны прокурорын газраас мэдэгдэв.
 
Тэрбээр АНУ-ын хоёр томоохон корпорацийн цахим шуудан руу нэвтэрч тэдний данснаас өөр байгууллага руу 100 гаруй сая ам.доллар шилжүүлсэн аж.
 
Литва хакер кибер луйвар хийсэн хэрэгтээ 20 жилийн ял авч магадгүй байна. Одоо тэрбээр түр баривчлагдаад байгаа аж.
 
Саяхан өөрсдийгөө Turkish Crime Fam­ily хэмээн нэрлэсэн хакерчдын бүлэг iP­hone ухаалаг утасны сүлжээг эвдэлнэ хэмээн сүрдүүлж "Ap­ple” компаниас ихээхэн хэмжээний мөнгө нэхжээ.
 
Холбооны мөрдөх товчоо, цахим гэмт хэргийг мөрдөх хэлтэс хакерчдын бүлгийг илрүүлэхээр ажиллаж байна.


Зууны мэдээ
Н.Мөнхжин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>