Дөрвөн сарын цас Украинд гамшиг дагууллаа

562
 
Дөрвөн сарын цас Украинд гамшиг дагууллааӨчигдөр Украинд орсон цас зам даваа хаагдан, халтиргаа гулгаа үүсгээд байна. Нойтон цас мод, гэрлийн шонг унагааснаас тус улсын 150 орчим суурин газарт цахилгаан тасарчээ. Их цаснаас бол олонхи сургууль цэцэрлэгийг хаахад хүрсэн байна. 

Германы зарим нутгаар ч ийм цас орж агаарын температур хасах градус руу оржээ. Баварт гэхэд л зарим газарт 25 см зузаан цас орсон байна. 

Австрид мөн л шөнөдөө хасах нэг градус болж хүйтрэн авто замуудад халтиргаа гулгаа үүсэн олон тооны осол гарсан мэдээ байна. Тироль мужид цасны нуранги үүслээ гэжээ.   

Унгарт цасан шуурганаас болж ургаа мод унаж цахилгааны шугам гэмтэн олон газарт гэрэл цахилгаан тасарсан байна. 
Цагдаагийн байгууллага иргэд, жолооч нарыг алсын замлд гарахгүй байхыг анхааруулж байна. 
Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>