ОУВС-ийн овилгогүй зан
Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болж, Монголын Засгийн газартай тохиролцоод байсан "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хойшлууллаа. Хойшлуулах болсон шалтгаанаа дээрх хөтөлбөртэй хэлхэгдсэн төсвийн тодотголыг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хөрөнгө оруулагчдын эрхийг хөндсөн заалттай холбон тайлбарлав.



