Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад монголчууд ажиллаж байна

584

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад монголчууд ажиллаж байна

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Аудитын хорооны гишүүнээр Монгол Улсын иргэн Бадамдоржийн Батбаярыг 2017 оны зургаадугаар сарын 1-нээс 3 жилийн хугацаатайгаар томилсон байна.

ЕАБХАБ-ын Аудитын хороо анх 2004 онд байгуулагдсан ба тус байгууллагын бодлогын баримт бичиг болон эрх зүйн актын хэрэгжилтэд хяналт тавих, салбарын үйл ажиллагаанд захиргааны болон санхүүгийн хяналт, шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах үүрэгтэй.

Бизнесийн удирдлагын ухааны доктор Б.Батбаяр нь Аудитын хорооны гишүүнээр ЕАБХАБ-ын 57 улсын дунд нээлттэйгээр зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, мэргэжлийн өндөр шаардлага, шалгалтыг давж томилогдсон бөгөөд 1998-2014 онд Монгол улсын Ерөнхий аудиторын орлогчоор ажиллаж байжээ.

Үүнээс гадна манай улсын иргэн Дарьсүрэнгийн Амарсанаа ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албанд жендерийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр 2017 оны 3 дугаар сараас эхлэн ажиллаж байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>