УИХ-ЫН ДАРГА ИХ НАСНЫ МОРИНЫ ТҮРҮҮ ХҮРТСЭН УЯАЧИЙН ГАЛД ЗОЧИЛЛОО
УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн уяагаар зочиллоо.
УИХ-ын дарга М.Энхболд уяач Ч.Бямбасүрэн, Б.Тогтохнасан нарт болон унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, төрийн их наадамд түрүүлсэн хар мориноос хишиг хүртэж, хадгаар мялаасан юм.
Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар уламжлал ёсоор Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдааныг үзэж сонирхлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.






