ИХ СУРГУУЛИЙН НЭГДЭЛ ИДЭР ОЮУНЫ УНДРАА
IЯвган салхийг хөлөөрөө хайчлан алхдагсан... (№8)
IVЦаг мөнхөд өвлийг тэгж хүлээхгүй!
Цаашдаа тосно, бас зорьж авчирна...(№9)
Яасан ч гэж нугарах билээ, энд
Жаалууд дандаа л
Жаргалтай инээдэг шүү дээ! (№9)
Эгэл дүнзэн байшингууд дүлий хүн шиг оргих нь
Эцэстээ намайг хүлээх "Хүн суурин" юм... (№8)
Одоо л нээчихвэл
Үгсийн минь амиа хорлолтууд
Үг хэлж эхэлнэ.
Дүүжлүүрт орж дүрээ гээсэн хөгшин навч
Дөнгөж мэндэлж байснаа дурсаад уйлж байгааг харна
Жирэмсэн "о"үсэг хэвлийгээ зүсч "ө" болоод
Жижигхэн гараар минь нүгэл үйлдүүлж л таарна... (№14)
Идэр оюуны ундраа болон салхитай сэлгүүн бодлыг өдлүүлсээр ээ...



