Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалт болно

731

Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалт болно

 

Онцгой байдлын байгууллагаас ахмад үеийнхнийхээ туршлага, мэдлэгийг залуу хойч үедээ өвлүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор гурван үеийн чуулга уулзалтыг гурван жилдээ нэг удаа зохион байгуулдаг уламжлалттай.

Тэгвэл гурван үеийн гуравдугаар чуулга уулзалт "Онцгой байдлын байгууллагын залгамж чанарыг бэхжүүлье” уриан дор энэ сарын 10, 11-ны өдрүүдэд  болох гэж байна.

Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа дунд, залуу гурван үеийн төлөөлөл оролцож Онцгой байдлын албаны өнгөрсөн үеийн ажлын туршлага дурсамж, үйл хэрэг, ирээдүйн хөгжлийн талаар санал бодлоо солилцох юм.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, туршлагад суурилсан манлайллыг хэрхэн бий болгох талаар хэлэлцэж, зөвлөмж гаргах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>