ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ ХЯЗГААРЛАХЫН ТУЛД ХУУЛИЙГ АШИГЛАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖЭЭ
"ОНМХ-ийн үйл ажиллагаа болон үг хэлэх эрх чөлөөг цаашид хязгаарлахын тулд уг хуулийг ашиглахгүй байхыг АНУ ОХУ-ын засгийн газарт уриалж байна. Орос улсын Засгийн газар Америкийн "Гадаадын агентуудыг бүртгэх тухай акт” дахь ил тод байдлыг хангах тухай шаардлагатай холбон шинэ хуулиа зөвтгөж байгаа нь "хуурамч бөгөөд зохисгүй” оролдлого юм” гэж Хезер Науэрт тэмдэглэжээ.




