Н.Золжаргалын Австри улсад авсан хувийн байшингын хөрөнгийн эх үүсвэрийг нягталж байна
Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг АТГ-ын Мөрдөн шалгах болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран шалгаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Анх ЭЦА-ны дээрх хэлтсийнхэн Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад удалгүй хамтарсан ажлын хэсэг байгуулсан ажээ. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн бөгөөд удалгүй прокурорын тушаалаар тус алба болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид оролцсон хамтарсан ажлын хэсэг гаргасан байна.



