Төрийн албаны шалгалт өгсөн иргэдийн 20 хувь нь тэнцжээ

858

Төрийн албаны шалгалт өгсөн иргэдийн 20 хувь нь тэнцжээ

 

Төрийн албаны зөвлөл саяхан Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар зэрэг байгууллагуудын зарим удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдсан бөгөөд хүнээс хамааралгүй, компьютерээр сонгосон тестээр хууль эрх зүйн мэдлэгийн шалгалт өгч, энэхүү шалгалтад тэнцсэн нь ярилцлагын шалгалтад орсон байна.

Улмаар шалгалтад хамрагдсан нийт иргэдийн 20 хувь нь тэнцэж, бүх шатны шалгалтаар шалгарсан хүмүүс тухайн удирдах албан тушаалд томилогдохоор нэр дэвшжээ.

Сонгон шалгаруулалтад орж, шалгалт өгсөн байдлаас харахад төрийн албанд ажиллах сонирхолтой иргэд хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, төрийн алба болон тухайн байгууллагын үндсэн чиг үүрэг, үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлага зэргийг сайтар судалж, өөрийгөө шалгалтад тусгайлан бэлтгэх шаардлагатай байгааг Төрийн албаны зөвлөлөөс онцоллоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>