Сирийн Хама муж дахь эмнэлэгт агаараас цохилт өгчээ

609

Сирийн Хама муж дахь эмнэлэгт агаараас цохилт өгчээ

 

Сирийн төвийн хэсгийн Хама мужид үйл ажиллагаа явуулах эмнэлэгт агаараас цохилт өгсөн талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг цэргийн ажиллагааны үеэр хүний амь нас эрсдээгүй ч эмнэлэг дахин үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй болжээ. Эмнэлэгийн барилгыг хэн бөмбөгдсөн нь нууц хэвээр байгаа юм.

 

Эмнэлэгийн эмч "Манай эмнэлэг Сири дэх хамгийн сайн хамгаалалттай бүс нутаг байса” гэж ярьсан байна.

 

Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд "Эмнэлэгийн байгууллагад халдах нь хамгийн буруу арга. Эмнэлэгийн үйл ажиллагаа зогссоноор олон хүн эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрнэ” гэж хэлжээ.

 

Энэхүү үйл явдлын улмаас НҮБ-ын сайн санааны элч нар Сирийн алслагдсан бүс нутгууд руу очиж, иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхээ хойшлуулсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>