Палестин, Израйлийн байдалд сэтгэл түгшиж байна

782
 
Палестин, Израйлийн байдалд сэтгэл түгшиж байна

Синьхуа  агентлагийн мэдээ: 5-нд, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Палестин, Израйлийн байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд, "хоёр улсын  төсөл”-ийн дагуу, Палестин, Израйлийн мөргөлдөөнийг зохицуулахыг олон улсын  хамтын нийгэмлэгт хандан уриалсан байна.  

Тэрээр мөн өдөр Палестины  ард түмний салшгүй эрхээ хэрэгжүүлэх тухай НҮБ-ын хурлын үеэр хэлсэн үгэндээ:  Олон улсын хамтын нийгэмлэг сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Палестин, Израйль яриа хэлэлцээгээр "хоёр улсын төсөл”-ийг биелүүлж, НҮБ-ын холбогдох  тогтоол, олон улсын хууль, хоёр талын хэлэлцээрийн үндсэн дээр аливаа статусын  эцсийн асуудлаа зохицуулж, үүрдийн энх тайвныг тогтоохыг дэмжсээр ирсэн боловч  өнөөгийн байдалд сэтгэл түгшиж байна гэжээ.
Гутерриш: Арван хэдэн  жилийн олон улсын нийтлэг ойлголт эдүгээ ноцтой аюулд тулгарч, сөрөг хандлага нь  "нэг улс”-ын байдлыг бий болгох магадлалтай байна. Энэ нь Израйль, Палестинчуудын үндэстэн, түүх, ардчилсан хууль ёсны эрхийг баталгаажуулах  зорилттой нийцэхгүй байна хэмээн  онцолжээ.

Рэнчинсоо

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>