Хоёр Солонгосыг нэгтгэж чадсан Пёнчаны өвлийн олимп
Фото мэдээ
"Пёнчан-2018” Өвлийн XXIII олимп өчигдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэллээ.
Өвлийн олимпийн нээлтийн ёслол болох Пёнчаны олимпийн цэнгэлдэхэд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсе, Хойд Солонгосын Парламентын болон төрийн ёслолын тэргүүн Ким Ёон Нам, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унын дүү Ким Ёо Жон нар хүрэлцэн ирснээр олимпийн нээлт албан ёсоор эхэлсэн юм.



