Өнгөрсөн шөнө онц ноцтой хүн амины хэрэг гарчээ
Өнгөрсөн шөнө /02.23/ Сонгинохайрхан дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар албаныхан мэдээллэж байна. Тодруулбал 60 орчим настай иргэнийг цээж, нуруун тус газар нь 30-аад удаа хутгалж хөнөөсөн байсан талаар эх сурвалж хэллээ. Эрүүгийн цагдаагийн газрынхан болон цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн шөнө хүч нэмэгдүүлэн ажиллаж өглөө Мөрдөн шалгах газрын алба хаагчид гэмт этгээдийг баривчилсан байна.



