АНУ-ын холбооны нөөцийн сан хүүгийн хэмжээг өсгөнө гэв
27-нд, АНУ-ын холбооны нөөцийн сангийн дарга Пауэлл хэлэхдээ: Холбооны нөөцийн сан хүүгийн хэмжээгээ улам өсгөх нь ажлын байраар хангах, үнийн тогтвортой байдал зэрэг хоёр их бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд тустай юм гэжээ.
Пауэлл мөн өдөр АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимд болсон валютын бодлогын тухай хуралд хэлэхдээ: АНУ-ын эдийн засаг тогтвортой өсөж байна. Ажлын байраар хангах зах зээл ч сайжирч байгаа нь гэр бүлийн орлого, хэрэглээний өсөлтийг ахиулах болно. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн нөлөөгөөр энэ жил Америкийн инфляцын хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна гэжээ.
АНУ-ын банк санхүүгийн бодлого илүү идэвхтэй болбол, эдийн засгийн өсөлтийг дэмжих болно. Гадаад эрэлт хэрэгцээ нь АНУ-ын экспортын тогтвортой өсөлтийг ахиулахад үр ашигтай дэмжлэг үзүүлсэн гэж Пауэлл онцолжээ.
Пауэлл: Ойрын хугацаанд хувьцаа хэлбэлзэлтэй байгаа хэдий ч банк санхүүгийн нөхцөл чөлөөтэй болж байна. Иймээс Холбооны нөөцийн сан эдийн засгийн өсөлт, ажлын байраар хангах зах зээл, инфляцын хэтийн төлөв зэрэгт хийх үнэлгээ одоогоор өөрчлөгдөхгүй юм гэжээ.
Далайнтуяа
ХОУР



