АТГ: Ш.БАТХҮҮ НАР ЯЛ ЗАВШИХ БОЛОМЖГҮЙ

826

АТГ: Ш.БАТХҮҮ НАР ЯЛ ЗАВШИХ БОЛОМЖГҮЙ

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс "Жаст групп” ХХК-ийн "Стандарт” банкнаас авсан зээлд "Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг шалгаж байна. Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.


"Жаст групп”-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналтан дор явуулж байна хэмээн АТГ-аас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>