ДЭЛХИЙН ХАМГИЙН ЦАРАЙ МУУТАЙ 10 НОХОЙ
Нохой нь хүн бүрийн сэтгэлийг татдаг үнэнч, ухаантай амьтан. Харин эдгээр ноход таны анхаарлыг татах болов уу?

- Сэм нь 2005 онд Калифорнид болсон тэмцээнээс дэлхийн хамгийн царай муутай нохойгоор шалгарсан юм. Тэрээр энэ шагналыг гурван жил дараалан хүртсэн байна.

- Манчкин нь хэд хэдэн удаа тэмцээнд түрүүлж, дэлхийн хэвлэлүүдийг чимсэн. Гундсан саарал үстэй энэ нохойны үүлдрийг тодорхойлоогүй гэнэ.

- Өрөөсөн нүд нь сохор Поинтер нохойг үрчилж авахаар зуу гаруй хүн дугаарлан зогссон ажээ. Тэрээр хоёр настай байхдаа буюу 2010 онд Британийн хамгийн царай муутай нохойгоор шалгарч байв.

- Сонома Марин 2009 онд дэлхийн хамгийн царай муутай нохой болжээ. Хятад үүлдрийн энэ нохойны арьс нь үнэхээр муухай ажээ.

- 2007 онд хоёр настай Илвүд нохой хамгийн царай муутай амьтнаар шалгарч, эзэндээ 1000 долларын шагнал авчирчээ.

- Онгорхой шүд, үнсэн саарал үстэй нохой нь мөн Британийн хамгийн царай муутай амьтан юм. Эзэн нь түүнийг модон дотроос олж байжээ.

- Раско нохойны өвөг дээдсүүд дэлхийн царай муутнаар үе дамжин сонгогдож байжээ. Төрөлхийн үсгүй, толботой энэ амьтан Хятад үүлдэрт тооцогддог.

- Арьсны хорт хавдраар өрөөсөн хөлгүй болсон энэ нохой 2009 онд дэлхийн хамгийн царай муутнаар шалгарчээ. Тэрээр энэ шагналыг хүртсэнээс хойш таван сарын дараа үхжээ.

- Пабст нь хямд үүлдэрт тооцогддог. Гэхдээ дэлхийн хамгийн царай муутай нохойгоор удаа дараа шалгарсан.

- Бөгтөр нуруу, хялар нүдтэй Эбби нохой нь 2010 онд хамгийн царай муутай амьтан болжээ.



