Террористуудаас чөлөөлсөн охид эцэст нь гэртээ харьцгаалаа

847

Террористуудаас чөлөөлсөн охид эцэст нь гэртээ харьцгаалаа

 

Нигерийн хэт даврагч "Боко Харам” бүлэглэлийнхэн өнгөрсөн хоёрдугаар сард Дабпи тосгоны сургуулиас 100 гаруй охиныг хулгайлсан билээ.

 

 

Армийнхан удаан хугацааны  турш охидыг чөлөөлөхөөр тусгай цэргийн ажиллагаа явуулж байсан юм.

 

Уг цэргийн ажиллагаа үр дүнгээ өгч, армийнхан өнгөрсөн баасан гаригт охидыг чөлөөлжээ.

 

Охид энэ амралтын өдөр үндэсний хувцсаараа гоёж, улмаар нийслэл Абужа хотноо Ерөнхийлөгч Мухаммед Бухаритай уулзсан байна.

 

"Энэхүү сэтгэл хөдөлгөм уулзалтын дараа армийнхан чөлөөлөгдсөн охидыг гэр, гэрт нь эсэн мэнд хүргэж өгсөн” хэмээн тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас  уламжлав.

 

Охидыг чөлөөлөх ажиллагааны үеэр таван охин амиа алдсан бөгөөд террористууд Христийн шашин шүтдэг хэд хэдэн охидыг хил давуулан заржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>