Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан цэцэрлэгийн эрхлэгч нарт хариуцлага тооцлоо

886

Иргэдээс ирсэн гомдлын мөрөө АТГ-аас явуулсан шалгалтаар Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Эрдэнэчимэг нь багшийн мэргэжлээр их, дээд сургууль төгсөөгүй, багшлах эрхгүй Г.Мөнхзулыг бэлтгэл бүлгийн багшаар түр томилж хууль бусаар бусдад давуу байдал олгосон нь,  Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Баярмаа нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг ажилд томилж, чөлөөлсөн, түүнчлэн ажиллаж байх хугацаанд нь мөнгөн урамшуулал олгох зэргээр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тогтоогдсон  байна.

Иймд Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Эрдэнэчимэгт Нийслэлийн Засаг даргын захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Баярмааг Нийслэлийн Засаг даргын захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>