О.Гүндэгмаагийн алтан медалийг хураажээ Мэдээ мэдээлэл, Спорт 8-06-2018, 02:48 671 Хуваалцах Дэлхийн цэргийн спортын холбооны буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 6-ны хооронд Швейцарь улсын Тун хотод боллоо. 50 дахь удаагийн тус тэмцээнд 48 орны мэргэн бууч цэц мэргэнээ сорьсон юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа аваргын алтан медаль хүртсэн. Гэвч түүний медалийг зохион байгуулагчид нь хураажээ. Учир нь, түүнийг хүзүүндээ лент нааж оролцсон нь тэмцээний дүрмийг зөрчсөн гэж үзэхэд хүрсэн байна. Лентний шалгалтыг тэмцээн дууссаны дараа хийдэг бөгөөд энэхүү дүрмийг 10 жилийн өмнөөс мөрдөж эхэлжээ. Тиймээс зохион байгуулагчид дүрмээ барьсан хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчид, Батлан хамгаалах яамаараа дамжуулан оролцдог. Швейцарьт болсон дэлхийн аваргад манай улсын эмэгтэй баг спорт гар бууны дасгалд хүрэл медаль хүртсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд О.Гүндэгмаа, Т.Баярмаа, Г.Хэрлэнцэцэг нар багтсан юм. Б.Сийлэн Эх сурвалж: "Монголын үнэн" сонин 671 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 13-12-2016, 12:17 Монголын гурван бөх аварга боллоо… 25-12-2015, 11:35 Монголын шилдэг 10 боксчин тодорлоо… 13-11-2015, 09:01 Буудлагын баг тамирчид 5 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ… 18-12-2014, 10:06 "Бөртэ-Чоно" наадмын шилдгүүд 25-нд тодорно… 15-10-2014, 10:46 Дэлхийн аваргыг доргиосон мэргэн буучид эх орондоо ирлээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.