ХҮНД ДААЦЫН МАШИНУУД ЭГНЭЭ БАЙРАА ЗӨВ ЭЗЛЭХГҮЙГЭЭС БОЛЖ ЗАМЫН БӨГЛӨРӨЛ ҮҮСГЭЭД БАЙНА

555

ХҮНД ДААЦЫН МАШИНУУД ЭГНЭЭ БАЙРАА ЗӨВ ЭЗЛЭХГҮЙГЭЭС БОЛЖ ЗАМЫН БӨГЛӨРӨЛ ҮҮСГЭЭД БАЙНА

 

Нийт жолооч тээвэрчдийн анхааралд том оврын автамашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй байна.


Тухайлбал, хүнд даацын машинаар болон чиргүүл холбож хөдөлгөөнд оролцож буцаж эргэх, эгнээ байр өөрчлөх үйлдлийг гүйцэтгэхдээ зайгаа зөв тооцоолж байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Яг 20 минутын өмнө Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн уулзвар дээр Гурвалжингийн гүүрээр давж орж ирсэн том чиргүүлтэй машин буцаж эргэх гээд буруу зай эзэлж, хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудыг түгжрэлд оруулсан зураг харагдаж байна. Үүнээс болж бусад чиглэлүүдийн урсгал хөдөлгөөний эрчмийг хязгаарлаад байна.

Тиймээс том оврын машин жолооддог жолооч нараа замын хөдөлгөөнд соёлтой оролцож байхыг хүсье.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>