Франц улсад баярын жагсаалын үеэр үймээн самуун ДЭГДЭЭЖЭЭ
Өчигдөр Францын шигшээ баг Хорватыг 4:2-оор хожин дэлхийн хөлбөмбөгийн хошой аварга болсон юм. Тус ялалтыг Франц даяар тэмдэглэсэн юм. Гэвч эцэстээ баярлаж хөөрсөн хөгжөөн дэмжигчид талбайд үймээн самуун үүсгэн улмаар байдал хүндэрч, цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, гидропульт ашиглахаас өөр аргагүйд хүрсэн байгаа аж.





