Дэлхийн 140 хотыг улс төр, нийгмийн тогтвортой байдал хийгээд гэмт хэргийн нөхцөл, боловсрол болон эрүүл мэндийн хүртээмж зэрэг үзүүлэлтээр энэхүү жагсаалтыг гаргадаг юм байна. Судалгаанд дурдсанаар, Европын хотууд дундаас Манчестер хот хамгийн өндөр ахиц дэвшил гаргаж, өнгөрсөн оны үзүүлэлтээсээ 16 байраар дээшилж 35-рт жагссан байна. Мөн нийт хотын тал хувь нь өнгөрсөн оныхтой харьцуулахад түвшин ахисан гэсэн үзүүлэлт гарчээ.
Мельбурн хот нь сүүлийн 7 жилийн турш амьдрахад хамгийн таатай хотоор шалгараад байсан бол энэ онд хоёрдугаар байрт жагсаад байгаа юм. Энэхүү хотоос гадна эхний 10 байрт Австралийн Сидней болон Аделаида хот бас багтаад байгаа юм байна.
Нөгөө талаас амьдрахад хамгийн аюултай, таагүй хотоор Сирийн Дамаск хот тодроод байгаа бол түүний өмнө Бангладешийн Дакка болон Нигерийн Лагос хотууд жагсаж байгаа аж. Эдгээр хотуудын сүүл мушгих болсон шалтгаан нь гэмт хэргийн гаралт, иргэний дайн, терроризм зэрэгтэй холбоотой ажээ.
Амьдрахад хамгийн таатай 10 улс
1. Вена, Австри
2. Мельбурн, Австрали
3. Осака, Япон
4. Калгари, Канад
5. Сидней, Австрали
6. Ванкувер, Канад
7. Токио, Япон
8. Торонто, Канад
9. Копенгаген, Дани
10. Аделаида, Австрали
Амьдрахад аюултай 10 улс
1. Дамаск, Сири
2. Дакка, Бангладеш
3. Лагос, Нигери
4. Карачи, Пакистан
5. Порт-Морсби, Папуа Шинэ Гвиней
6. Хараре, Зимбабве
7. Триполи, Ливи
8. Дуала, Камерун
9. Алжир, Алжир
10. Дакар, Сенегал
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг



