Жорж Клүүни хамгийн өндөр орлоготой жүжигчин Мэдээ мэдээлэл, Хүмүүс 23-08-2018, 14:02 849 Хуваалцах Америкийн Форбс сэтгүүл нэг жилийн дотор хамгийн өндөр орлого олсон эрэгтэй жүжигчнээр Жорж Клүүниг нэрлэсэн байна. 57 настай Клүүни 2017 оны долоодугаар сарын 01-нээс энэ оны долоодугаар сарын 01 хүртэл 239 сая доллар олжээ. Кинонд тоглосны урамшууллаас гадна "Оскар”-ын хошой шагналт эрд мэдэгдэхүйц орлогыг өөрийнх нь үүсгэн байгуулсан текила үйлдвэрлэдэг компанийн ашиг, орлого авчирчээ. 124 сая доллар олсон Дуэйн Жонсон жагсаалтын хоёрт бичигдэв. Тэрбээр "Жуманжи: Ширэнгэн ой дуудаж байна” кинонд тоглоод ийм их мөнгө олсон байна. "Өшөө авагчид” кинонд тоглон 81 сая доллар олсон Роберт Дауни гуравт бичигджээ. Ард нь Крис Хемсворт, Жэки Чан, Уилл Смит нар жагсаж байна. Харин хамгийн өндөр орлого олсон эмэгтэй жүжигчдийг 40,5 сая доллараар Скарлетт Йоханссон тэргүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn 849 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 6-05-2016, 09:53 Өнгөрсөн онд Г.Батхүү 5.7 тэрбум, “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ 18 саяыг олжээ… 13-11-2015, 15:36 Олсон дээгүүр өндөр өсгийттэй явжээ… 17-09-2015, 10:38 Майкл Жорданы пүүзнээс олсон орлого 100 сая… 15-12-2014, 11:57 Ахлах ангийн сурагч бирж дээрээс 72 сая доллар олжээ… 22-10-2014, 10:34 McDonald’s болон Coca Cola компанийн орлого буурчээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.