Ноён уулын шүүх хурал 39 дэх удаагаа хойшлогджээ

675

 

Ноён уулын шүүх хурал 39 дэх удаагаа хойшлогджээНоён уулын шүүх хуралдаан өчигдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр болох ёстой байсан ч 39 дахь удаагаа хойшлогджээ. Хуралдаанд гуравдагч этгээд болох Монгол Улсын Засгийн газраас "Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, ирэх есдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул нь хүдрийн 27.667.378 тонн, алтны 75.942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг "Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмших Засгийн газрын шийдвэр гарсан. Харин ашиглалтын дөрвөн лицензийг "Сентерра Гоулд” ХХК- эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>