БАГА АНГИЙН СУРАГЧДАД “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ХИЧЭЭЛ ОРНО

647

БАГА АНГИЙН СУРАГЧДАД “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ХИЧЭЭЛ ОРНО

 

Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль мөн хүн ихээр зорчдог томоохон зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газар, гудамж замд албаны автомашинтай чанга яригчаар ухуулга яриа хийх, "Анхаар хүүхэд зорчиж байна” бичиглэл бүхий сэрэмжлүүлэх самбар байршуулах, бага ангийн сурагч нарт "Замын хөдөлгөөний цагаан толгой” хичээл орох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна.


Түүнчлэн хөдөө орон нутгаас ирсэн оюутан залуучууд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмагаасаа болж зам тээврийн осолд өртөх тохиолдол өмнөх жилүүдэд гарч байсан тул энэ жил 1-р курсэд элсэн орж байгаа оюутануудад Тээврийн цагдаагийн албанаас "Их хотын соёл” сэдэвт сургалтыг бүх их дээд сургуулиудтай хамтран зохион байгуулахаар болжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>