Япон Путиний найрамдах тухай саналыг хүлээж авсангүй

842

 

Нутаг дэвсгэрийн маргааныг зохицуулах хүртэл Япон улс Оростой найрамдлын гэрээ байгуулахгүй. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга ингэж мэдэгдсэнийг Интерфакс агентлаг уламжилжээ.

"Бид "умардын нутгийг” (Курилийн нурууны өмнөд хэсгийн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арал) буцааж авах асуудлыг шийдвэрлэх чиг бодлогыг үндэслэн цаашид шаргуу хэлэлцээ хийж, харин дараа нь найрамдлын гэрээ байгуулах болно” гэж тэр мэдэгдсэн байна.

Японы засгийн газар оросын удирдагч Владимир Путиний хэлсэн үг бүрийг тайлбарлахгүй гэж тэр бас тэмдэглэжээ. Путин 2018 он дуусахаас наана урьдчилсан болзолгүйгээр найрамдлын гэрээ байгуулахыг өмнө нь санал болгосон юм. Хоёр орон баримт бичигт гарын үсэг зурсны дараа маргаантай асуудлыг үргэлжлүүлэн шийдвэрлэж болох юм гэсэн саналыг Путин тавьжээ.


Түрүүнд нь Японы ерөнхий сайд Шинзо Абэ Дорнын эдийн засгийн форумын үеэр үг хэлэхдээ, Орос, Японы хооронд найрамдлын гэрээ байхгүй байгаа нь хэвийн бус байдал юм гэж мэдэгдсэн байна. Түүний ингэж хэлснийг РИА Новости агентлаг уламжилжээ.

Орос, Японы хооронд найрамдлын гэрээ байгуулаагүйгээр 70 гаруй жил болж байгаа билээ. Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаи арлыг буцаан авахыг Японы тал ийм гэрээ байгуулах нөхцөл гэж үздэг юм. Харин Курилийн өмнөд арлууд нь Дэлхийн хоёрдугаар дайны дүнд ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон бөгөөд эдгээр арлын харьяалал эргэлзээ төрүүлэх ёсгүй гэж Оросын тал үздэг билээ.

Дорнын эдийн засгийн IV форум есдүгээр сарын 11-13-нд Владивостокийн Алс Дорнодын Их сургуулийн оюутны хотхонд болж байгаа юм.

 


 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>