Солонгосчууд Тужийн нарсад 15 жилийн турш 10 сая гаруй нарс мод суулгажээ
Өмнөд Солонгосчууд Сэлэнгэ аймгийн Тужийн нарс хэмээн нэрлэгдэх газрыг ойжуулах ажил хийж эхэлсэнээс хойш 15 жил өнгөрчээ.
Тус улсын олон нийтийн "Дункбук Азиан Саллим Форум" болон "Юхан Кемберли" компаниуд хамтран ойн түмрээс болж шатаж устах аюулд ойрхон байсан Тужийн нарс газарт 2003 онд анхны моддыг суулгаж байсан юм байна.
Харин 15 жил өнгөрсөн өнөөгийн байдлаар Солонгосчууд 32,5 ㎢ талбайд 10.130 ш мод суулган амжилттай ургуулсан төдийгүй жил бүр солонгосоос очиж мод нэмж суулгах, арчлах ажлыг хийснээр анхны модод 3-4 м өндөр ургасан байгаа ажээ.



