Дуучин Нара: Ажил хаялт зарласанд бол үнэхээр гайхширч байна

740
Дуучин Нара өөрийн зөгийн аж ахуйдаа анхаарлаа хандуулаад тун завгүй гүйж яваа нэгэн. Үе үе их хотдоо ирээд буцдаг тэрээр багш нарын цалингаа нэмэгдүүлэхтэй холбоотой ажил хаялтыг шүүмжлэв. Улс төрд орох гэж хүч үзэж явсан тэрээр энэ тал дээр гадарлахтайгаа гэдгээ илэрхийлсэн бөгөөд "Эвий эвий дөнгөж сургуульд орно гэж цүнх хувцсаа догдлон байж бэлдсэн 1-р ангийнхыг үнэндээ өрөвдөж л байна шүү. 
Бид нээрээ хөгшин залуугүй улс төрийн золиос болж дууслаа л даа. Цалин бага байгааг өнөөдөр л мэдсэн хэрэг биш биз дээ. Багш нарын цалин нэмэгдүүлэх хүсэлтийг ойлгож байгаа ч өчнөөн хүүхдийн хүсэл зоригийг мохоож ажил хаялт зарласанд бол үнэхээр гайхширч байна. Ядаж байхад тэдгээр ажил хаялт зарласан хэсгүүд улс төрийн шинж чанартайг гадарлахын хувьд бүр ч гонсойж байна. Хэлэх үг хомсдов. Энэ нам улс төрийнхөн ард иргэдээр бүр тоглоод сурчихлаа тоглохыг зөвшөөрч хүлцэж суудаг бид ч өөрсдөө нээрээ муу байна. Үүрээс шөнө хүртэл ажиллаад амрах цаггүй байдаг бол нээрээ гэхсэн, гэтэл тийм ч адаг муу нөхцөлтэй ажил биш шүү дээ..." хэмээсэн байна. Түүний хэлж буйгаар багш нар буруу цаг үедээ ийн тэмцэл хийж буй хэмээн үзэж буй бөгөөд үүндээ тултал тэсэж тэвчсэн бүгдийн буруу хэмээн үзэж буйгаа мөн илэрхийлсэн байна.

Дуучин Нара: Ажил хаялт зарласанд бол үнэхээр гайхширч байна

 

Дуучин Нара: Ажил хаялт зарласанд бол үнэхээр гайхширч байна

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>