МАН-ын удирдах зөвлөл хуралдана
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдана. Ямар асуудлаар хуралдах гэж байгаа нь тодорхойгүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, маргааш болох Нийслэлийн МАН-ын бага хуралтай холбогдуулан Удирдах зөвлөл хуралдах гэж байгаа гэлээ.
Уг хуралдаанд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өрсөлдөхөө мэдэгдээд байгаа билээ.
Одоогийн байдлаар ирц хүрээгүй тул хуралдаан эхлээгүй. Удирдах зөвлөлийн гишүүд нь ч цуглаагүй байгаа аж.




