Батмөнхөд 24 цагийн дотор 25 сая төгрөгийн хандив цугларчээ

763

 

Өчигдөр буюу /2018.09.19/-нд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ээжийгээ алдсан дөрвөн бяцхан хүүхэд орох орон гэргүй болсон тухай мэдээлэл цацагдсан. Хүүхдүүдийн аав Д.Батмөнхөд туслах аян тэр даруй өрнөж ердөө  24 цагийн дотор 25 гаруй сая төгрөг цугларчээ.

Үүнд гадаад болон дотоодод суугаа элэг нэгт Монголчууд хандив өгсөн бөгөөд хүүхдүүдийг цэцэрлэгт оруулахаар болж, гэр бүлийнхнийг эмчийн бүрэн үзлэгт хамруулахаар болсон байна. Энэ баасан гарагт Д.Батмөнхөд зориулсан уулзалтыг "TV5” телевизийн байранд зохион байгуулахаар болсон бөгөөд тус өдөр түүнд туслах хүсэлтэй хүмүүс хандив, тусламжаа өөрийн биеэр гардуулж өгөх боломжтой ажээ.

Яг одоогийн байдлаар тус гэр бүлд зориулан гэр барьж өгч байгаа бөгөөд тус гэрийг Сэр-Од хэмээх залуу бэлэглэсэн байна.

Батмөнхөд 24 цагийн дотор 25 сая төгрөгийн хандив цугларчээ

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>