Намрын чуулган халуухан, ширүүхэн байх нь
УИХ-ын намрын чуулган эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Өөрөөр хэлбэл ирэх сарын 1-нд буюу ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ.
Саяхан л хаврын чуулган хаалтаа хийж, улс төр хэсэгтээ ажин түжин байсан бол намрын чуулгантай зэрэгцээд олон асуудал яригдах нь тодорхой байна.
Энэ намрын чуулганаар 24 асуудлыг хэлэлцэхээр тогтсон. Үүнээс гадна Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль, Зам, тээврийн хөгжлийн сайдыг чөлөөлөх, томилох асуудал, ирэх оны төсвийг хэлэлцэх гээд халуухан, ширүүхэн өдрүүд эхлэх нь ээ.



