1 ам.доллар 2564 Монгол төгрөгтэй тэнцэж буйг боломжийн түвшинд гэж дүгнэдэг хүн Монголбанкийг удирдаж байна
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Тогтоолын төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулав.
Монголбанкнаас сард 60-70 сая ам долларын интервенц хийж байгаа. Энэ нь ханшийг тогтвортой байлгахын тулд хийсэн алхмуудын нэг



