Гитлерийн атомын бөмбөг үйлдвэрлэх төлөвлөгөөг таслан зогсоосон хүн таалал төгсжээ
МОСКВА. /ТАСС/. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Гитлерийн эвслийн эсрэг тэмцэж байсан Норвегийн иргэн Йоахим Реннеберг 99 насандаа таалал төгссөн тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тэрбээр D2O буюу атомын бөмбөг үйлдвэрлэхэд ашигладаг байсан хүнд усны үйлдвэрийг устгах ажиллагаанд оролцож явсан нэгэн аж.


