ЕБС-ийн удирдлагуудад "Halloween" баярыг тэмдэглэхгүй байх чиглэл өгөв Нийгэм 25-10-2018, 11:28 766 Хуваалцах Дэлхийн зарим улс орнууд "Halloween" буюу сүнсний баярыг аравдугаар сарын 31-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд Халловений баярыг өргөн дэлгэр тэмдэглэх болсон. Тэр дундаа хүүхэд залуучуудын дунд аль хэдийнэ тогтсон баяруудын тоонд зүй ёсоор багтах болсон. Тухайлбал, сургууль, цэцэрлэг болгон шахуу тэмдэглэн өнгөрүүлдэг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл сургуулиуд "Halloween" баярыг тэмдэглэхээр бэлтгэж, үүнтэй холбоотойгоор сурагчдаас мөнгө, тусгай өмсгөл шаардаж буй талаар эцэг, эхчүүд БСШУСЯ-нд гомдол ирүүлсэн байна. Иймд салбар яамнаас Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад "Halloween" буюу сүнсний баярыг тэмдэглэхгүй байх чиглэл өгчээ. 766 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 19-10-2018, 17:36 Сүнсний баярыг дэлхий даяар хэрхэн тэмдэглэдэг вэ ?… 14-02-2017, 11:42 ”Валентин”-ны баярыг Пакистан улс тэмдэглэхийг хориглолоо… 2-11-2016, 11:17 “Halloween” буюу дэлхийн шилдэг кино, зохиолын дүрд хувирах боломж… 1-06-2016, 12:24 Дэлхийн бусад орнууд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ… 9-04-2015, 13:31 Ерөнхий сайд асан С.Баярыг АНУ-д 24 тэрбумын үл хөдлөх хөрөнгө эзэмшиж, мөнгө угаадаг гэв… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.