Виртуал орон зайнаас хүүхдийг хамгаалах шийдэл буюу хорих бус хянах механизм
Албан ёсны тодорхойлолтоос харвал цахим орчин гэдэг нь интернэтэд суурилсан орон зай, цаг хугацаанаас үл хамааран, мэдлэг мэдээлэл олж авах, солилцох, харилцаа холбоо үүсгэх боломж бүхий виртуал орон зай гэжээ. Харин энэ орон зайд монголчуудын байр суурь ямар байгааг өнгөрсөн жил 1.7 сая байсан Facebook-ын хэрэглэгч энэ оны хоёрдугаар сарын байдлаар 2.1 сая болж өссөнөөс харж болно. Өөрөөр хэлбэл, монголчууд өдөрт 77 минутыг интернэтэд өнгөрүүлж байгаа нь бусад орны дундаж буюу 53 минутаас их байгаа аж.



