Ядаж утаан дах хүнд металаа хэмждэг болчих
ХҮНД МЕТАЛЛ ХЭМЖИХ ЗАРДАЛ ӨНДӨР ТУЛ ХИЙЖ БАЙГААГҮЙ

СТАНЦУУД УНТРААСТАЙ БАЙНА
Түүнчлэн суурин станцуудад 2016 оноос эвдрэл гэмтэл үе үе гарч, хэвийн бус ажиллагаатай болсноос тоосонцор болон бусад бохирдуулагчдад тогтмол хэмжилт хийх боломжгүйд хүрсэн. Тухайлбал, нийслэл дэх суурин станцуудын багаж, төхөөрөмжид гэмтэл гарсан үед "Мишээл экспо” төвийн гадна байрлах зөөврийн станцаас хэмжигч төхөөрөмжийг авч шилжүүлж байснаас уг станц ашиглах боломжгүй болсон зэрэг дүгнэлтийг аудитаар хийсэн нь агаарын чанарыг хэмжих үйл ажиллагаа нь үр дүнгүй, учир дутагдалтай байгааг нотолсон юм.
Өчигдрийн байдлаар Амгалан, Баруун дөрвөн зам, Зурагтын суурин станцууд унтраастай байлаа. Харин Багшийн дээдийн станц 2017 оны арванхоёрдугаар сарыг зааж байсан нь хэзээний үзүүлэлт вэ гэдгийг ойлгоход хэцүү байв. Манайд өвлийн улиралд агаарын бохирдол асар өндөр болдгоос станцууд нь хэвийн ажиллахад хүндрэлтэй, эвдрэл гэмтэл гарчихаад байдгийг УЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийнхэн учирласан юм.
Улаанбаатарт суурилуулсан 15 харуулаас гурав нь автомат биш зохицуулгатай учир хоёрхон үзүүлэлтээр л гаргадаг. Яаралтай шинэчлэх шаардлагатай хуучнаараа байгаа энэхүү гурван станц нь агаарын бохирдлын голомт гэж хэлж болохоор Хайлааст, Офицеруудын ордон, Дамбадаржаад байрлаж байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулж чаддаггүй юм гэхэд бүрэн дүүрэн, зөв хэмждэг болчихвол дээр хэлсэнчлэн иргэд нь ухаалгаар бултаж, зугтаагаад эрүүл мэндээ бага ч болов хамгаалахсан. Утааны асуудал зөвхөн нийслэлд гэлтгүй Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Орхон, Ховд, Өвөрхангай аймгийн төвд стандартаас хэтрээд байна. Гэтэл орон нутагт байдаг гар ажиллагаатай 25 станц нь зөвхөн хүхэр, азотын давхар исэл гэсэн хоёрхон үзүүлэлтээр л хэмжих жишээтэй.
СТАНДАРТ НЬ ХҮРТЭЛ ДЭМБ-ААС ЗӨВЛӨСНӨӨС ХОЁР ДАХИН БАГА



