“…Жамбаа үлдчихлээ” гэж МАН-ынхан яриад байна
Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой ЖДҮХС-гийн зээлийг УИХ-ын гишүүн, их гарын бизнесмэнүүд хуваагаад авчихжээ. УИХ-ын бараг бүх гишүүн шууд болон дам байдлаар энэ зээлтэй холбогдож байна. Тиймээс УИХ-ын 75 гишүүнээс энэ сангаас зээл аваагүй гишүүдийг олж тогтоох нь илүү амархан болоод байгаа юм.
Нэрийг нь хүртэл бод. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан шүү дээ. Наад захаар бодоход оймс, гуталны үйлдвэр, нарийн боовны цех, үхэр хонины ферм, малын тэжээлийн үйлдвэр, тоног төхөөрөмж, барилгын материалын үйлдвэрийг дэмжих учиртай сан юм.



