Маргааш ажлын өдөр
Энэ бямба гараг буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр төрийн өмчийн бүх цэцэрлэг, сургуулиуд хичээллэж, төрийн байгууллагууд ажиллах юм.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт "Монгол бахархлын өдөр” тохиосон. Энэ өдөр бүх нийтээр амардаг бөгөөд Засгийн газрын хуралдаанаар баасан гарагт нь мөн амрах шийдвэр гаргасан. Ингэснээр арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн ажлыг дараа долоо хоногийн бямба гарагт шилжүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гарагийн ажил болон хичээлийг маргааш нөхөх юм.
Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас төрийн өмчийн бүх цэцэрлэг, сургууль хичээллэнэ гэдгийг хэлж байна.
Харин төрийн бус өмчийн зарим сургуулиуд өнгөрсөн баасан гарагт хуваарийн дагуу хичээллэсэн тул нөхөхгүй байгаа юм байна.



