Ханбогд сумын хүүхдүүд шинэ сургууль, цэцэрлэгтэй боллоо
Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 176-р тогтоолоор 2018 оныг "Бүтээн байгуулалтын жил" болгон зарласан. Салбар бүрийг хамарсан бүтээн байгуулалт сум бүрт өрнөж байгаа бөгөөд нийт 103,8 тэрбум төгрөгийн ажил хийсэн байна. Түүний нэг болох 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилга Ханбогд суманд сүндэрлэж 12 дугаар сарын 05-ны билэгт сайн өдөр ийнхүү нээлтээ хийлээ.




