“Л.Болдын үгэнд итгэж болохгүй”
Зарим төрийн түшээд эрх ашгийнхаа төлөө ямар ч мэдэгдэл хийхэд бэлэн байна. Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа болоод ч тэр үү "хөөрсөн” мэдэгдэл Төрийн ордонд олноор хийх болов. Тэгээд үнэн зөв нь мэдэгдэхгүй, нягталж шалгаагүй мэдээллээ олон нийтэд шууд л цацчихаж байна. Тэр нь ард түмний дунд төөрөгдөл үүсгэхээс эхлээд эмх замбараагүй байдалд уриалан дуудах болов.



