О.Орхон улс төрд орохоор шийдэн, АН-д элссэн байжээ
"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг ЦЕГ-ийн Эрүүгийн Цагдаагийн Газрын албан хаагчид албадан саатуулж, мэдүүлэг авлаа.
Худалдаа Хөгжлийн Банкны удирдлагууд бид цэвэр санхүүгийн байгууллага, улс төртэй хамаагүй гэж ярих дуртай ч бодит байдал өөр ажээ.



