Барилгын материал унагаж, хариуцлага алдсан “Глобал хурд” ХХК-ний эзэн нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа юу?
Хариуцлага алдсан “Глобал хурд” компани хохирогчтой нэг ч холбоо барьж, уучлалт гуйгаагүй...
Энэ сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явсан машин дээр барилгын материал унасан хэрэг гарсан билээ. Юутай ч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчил гаргасан барилгын үйл ажиллагааг зогсоожээ. Хэргийг сөхвөл, 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “Гурван гал” худалдааны төвийн урд, “Глобал хурд” ХХК-ний оффисын зориулалттай 16 давхар барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг модон хавтангаар таглаж дээр нь тавьсан бетонон хийц хүчтэй салхины улмаас бетонон хийц барилгын гадна тал руу унаж иргэн Ө-ийн автомашиныг дарсан юм.






