Польшид дэлхийн хамгийн гүнзгий усан сан нээгдэнэ

420

Ирэх намар Польш улсад дэлхийн хамгийн гүнзгий буюу 45 метр гүн усан сан ашиглалтад орох ажээ. "DeepSpot” хэмээх тус усан сан нь 8000 шоо метр усны багтаамжтай байх бөгөөд энэ нь 25 метрийн гүнтэй энгийн усан сангаас 27 дахин илүү багтаамжтай гэсэн үг юм. Усан санг Польшийн нийслэл Варшав хотоос 40 км зайд байрлах хотод байгуулж байгаа ажээ. Усан сан ашиглалтад орсны дараа анхлан суралцагч, тамирчид, мэргэжлийн шумбагчид гээд бүх түвшний усанд сэлэгчид тус усан санд сэлэх боломжтой болохыг албаны хүмүүс дурдсан байна. Одоогийн байдлаар Италийн "Deep Joy" гэх 42 метр гүн усан сан дэлхийн хамгийн гүнзгий усан санд тооцогдож байгаа юм. 

Э.Аянзаяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>