Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд асан авлига авснаа хүлээжээ Дэлхий дахинд 20-06-2019, 16:22 475 Хуваалцах БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд асан Мэн Хунвэйтэй холбогдох хэргийг шүүх хурал тус улсын зүүн нутгийн Тяньжин хотод болжээ. "Мэн Хунвэйтэй холбогдох авлигын хэргийг Тяньжин хотын анхан шатны шүүх 2019 оны зургадугаар сарын 20-нд нээлттэй хэлэлцлээ” гэж "Sina” цахим хуудас мэдээлсэн байна. Тус цахим хуудсанд мэдээлснээр, "хэрэгтэн 2005-2017 оны хооронд албан тушаалаа хувийн ашиг сонирхолдоо урвуулан ашиглаж, нийтдээ 14 гаруй сая юанийн авлига авчээ”. Шүүхэд Прокурорын газраас Мэн Хунвэйг буруутайг нотлох баримт гаргаж өгсөн байна. Тэрбээр шүүх хуралд үг хэлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Си Жиньпин тэргүүтэй БНХАУ-ын "тав дахь үеийн” удирдлага 2012 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа авлигатай эрчимтэй тэмцэж эхэлсэн юм. Авлигатай тэмцэх өргөн цар хүрээтэй кампанит ажлын явцад сүүлийн хэдэн жилийн хугацаанд Хятадын жирийн албан хаагчид төдийгүй төрийн өндөр албан тушаалтнууд шийтгүүлсэн байна. Д.Жаргал 475 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 29-11-2018, 16:18 “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн мэргэжилтнийг хар тамхины хэргээр баривчилжээ… 29-10-2018, 14:07 Хар тамхи хэрэглээд сүүлийн шатанд орсон хоёр залуу амиа егүүтгэжээ… 29-10-2018, 12:08 Хар тамхи хэрэглээд сүүлийн шатанд орсон хоёр залуу амиа егүүтгэжээ… 4-10-2018, 10:03 13 настай охин хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байна… 15-08-2016, 11:39 Женнифер Лопез Колумбын хар тамхины "Хатан хаан" болох нь… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.