"МОНГОЛ ТАХЬ БОЛ ЗЭРЛЭГ АДУУ БИШ"
Судлаачид эртний болон орчин үеийн адууны дээжийг оролцуулсан генийн шинжилгээний үр дүнд "зэрлэг адуу" буюу Монгол тахийг гаршуулсныг тогтоожээ. Хэдийгээр судалгаагаар гаршсан адуу гэж тогтоогдсон ч энэ нь Монгол тахь, адуу сонирхогчдын хувьд утгагүй зүйл санагдаж байгаа аж. Монгол тахь тал хээр нутагт сүргээрээ амьдарч, үр удмаа үлдээн амьдардаг байсныг SBS суваг (Австралийн олон нийтийн өргөн нэвтрүүлгийн онлайн телевизийн сүлжээ) мэдээллээ. Монгол тахь нь 2000 орчим жилийн турш амьдарсан бөгөөд сүүлчийн зэрлэг морь гэж тооцогддог аж. Хэдэн зуун жилийн тэртээ испаничууд Хойд Америкт адуу, морьд аваачсан нь АНУ-ын баруун зүгээс гаралтай мустанг хэмээх зэрлэг адуу үүсэх шалтгаан болсон байна.
![]() |





