Үхэлд хүргэх аюултай үл мэдэгдэх вирус бүртгэгджээ

Ла-Паса хотын улсын хоёр эмнэлэгт халдвараас сэргийлэх яаралтай арга хэмжээ авсан байна. Вирусийн төрлийг тодорхойлохоор олон улсын гурван шинжээч, Боливын мэргэжилтнүүдийн хамт тус хотод иржээ. Боливын лабораториудын шинжилгээгээр энэ нь денге чичрэг өвчин, чикунгунья эсвэл томуугийн вирусийн төрөл биш болохыг тогтоожээ. Дээжийг АНУ-ын Атланта хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв рүү судлуулахаар илгээсэн байна.
Д.Жаргал



